Цагдаагийн удирдах газрын байшинг эзлэхийг жагсагчид оролдвол цагдаа нар саад учруулахгүй гэж Тайландын нийслэл хотын цагдаагийн газрын тэргүүн Камронвит Тупкрачанг сэтгүүлчдэд мэдэгдэв.

Цагдаагийн хүчин жагсагчидтай сөргөлдөж, нулимс асгаруулах хий хэрэглэхгүй. Жагсагчид хүсвэл байшинд орох боломж олгоно гэж тэрээр амлав. Ард олон байшинг шатааж мэднэ гэж Бангкокын цагдаагийн газрын тэргүүн нэмж хэллээ.

Тайландад засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн бүр долоо хоног үргэлжилж байна. Хүмүүс 2006 онд цэргийн эргэлтийн дараа улс орноо орхиж явсан ерөнхий сайд асан Таксин Чинаватын эмэгтэй дүү Йинглак Чинават тэргүүтэй засгийн газрыг эсэргүүцэж байна. Йинглик Чинават ахынхаа ашиг сонирхолыг төлөөлж, түүнд захирагдаж байна гэж эсэргүүцэгчид үзсэн юм.

Үүний өмнө Бангкокод олон мянган хүн засгийн газрыг огцоруулахыг шаардаж, засгийн газрын албан байгууллага, телевизийн компаниуд болон цагдаагийн удирдах газрын байшинг бүслэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хууль сахиулах хүчинтэй мөргөлдсний улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, олон арван хүн шархдаж бэртсэн билээ.