ОХУ-ын Приморийн хязгаарт алагдсан амарын барын тухай мэдээллийг 9 мянган ам.долл. авахаар зарлав. 11-р сарын 22 -нд Хятадтай хил залгаа Хасан районы үндэсний паркийн нутгаас барын сэг олдосон. Энэ тухай бүс нутгийн засаг захиргааны хэвлэлийн алба мэдээлж буй юм. 300 мянган рублийн шагналыг бие даасан арилжааны бус “Амарын бар. Төвөөс” зарлажээ. Мэдээлэлд Приморийн хязгаарын амьтны ертөнцийг хамгаалах, хянах болон объектуудын ашиглалтыг зохицуулах удирдах газар нууцыг чандлах баталгаа өгч байна гэж дурджээ.

11-р сарын 22-нд “Шилүүсний газар” үндэсний паркийн байцаагчид тус газрын нутаг дээр сумны шархтай амарын барыг олжээ. Байцаагчдын үзэж байгаагаар, махчин амьтныг хулгайн анчид алсан байж мэднэ. Алагдсан бар нь 2,5 настай эр бар байжээ. Хулгайн ангийн хэргээр эрүүгийн хэрэг үүсгээд байна.

Амарын бар нь ОХУ-ын Улаан номонд орсон бөгөөд түүнийг агнахыг хориглосон. Орос улсын Приморь болон Хабаросвкийн хязгааруудад 500 толгой нутагладаг. “Шилүүсийн газар” үндэсний паркийн хил дээр болон түүнтэй хил залгаа нутгуудаар нийт 21 бар нутаглаж буй юм.