БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян даваа гаригт Бээжинд Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтой хийсэн уулзалтынхаа үеэр британий сайдыг Бээжин, Лондонгийн хооронд итгэлцлийг бэхжүүлэхийг уриалав. Даваа гаригт Кэмероны Хятад улсад хийх гурван өдрийн албан ёсны айлчлал эхэлсэн. Айлчлалаар хоёр улсын харилцаа болон эдийн засгийн холбоог илүү өндөр түвшинд гаргахыг зорьж буй юм. Дэвид Кэмеронтой хийсэн уулзалт дээр Ли Кэцян түүний энэхүү айлчлал үр дүнтэй болох бөгөөд улс төрийн итгэлцэл, хамтын ажиллагаа, соёл урлагийн солилцоо болон хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад тэргүүлэх үүргийг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Кэмерон хэлсэн үгэндээ, Хятад улсад засгийн эрхэнд “тус улсыг цааш хөтлөн явах” шинэ үеийн удирдагчид ирсэн үед дахин айлчилсандаа баяртай байна” гэжээ. Түүнчлэн Британий ерөнхий сайд Хятадад саяхан болж өнгөрсөн БНХАУ-ын КНТХ-ны 18 дахь удаагийн III Бүгд хурал өөрчлөлтийн “олон зорилтууд тавьсныг” сануулав.

Их Британий ерөнхий сайд нэг жилийн өмнө БНХАУ-ад айлчлал хийх ёстой байсан, гэтэл 2012 оны 5-р сард Кэмерон нь британий нийслэлд Дээрхийн гэгээн XIV Далай-ламтай уулзсаны учир айлчлал хойшлогдсон. 2012 оны хавраас зогсонги байсан хоёр орны харилцаа британий бизнесийн хувьд нилээд алдагдал хүлээсэн. Хятад улс дахь Британий импортын бараа таваарын нийт хэмжээ 1 % хүртэл унасан. Кэмерон Бээжин лүү нисэхийнхээ өмнө хийсэн мэдэгдэлдээ, 2015 онд Хятад улстай хийх бараа эргэлтийг хоёр дахин нэмэгдүүлж, 62 тэрбум фунт стерлингэд хүргэхээр зорьж байна гэжээ. Айлчлал 12-р сарын 4-нд өндөрлөнө.