Украины ерөнхийлөгч Виктор Янукович тус улсад хямралтай байгаа ч, 12- сарын 3-6-ны өдрүүдэд БНХАУ-ад айлчлал хийх болно. Айлчлалын хүрээнд Украин, Хятадын хооронд стратегийн түншлэлийн тухай гэрээг үзэглэхээр төлөвлөж буй юм. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагааны тухай 20 орчим гэрээг байгуулна гэж өмнө өдөр Украины ерөнхий сайд Николай Азаров уламжлав.

Нөгөөтэйгүүр, украины нийслэл хот Киевт 11-р сарын 21-нд ээхлсэн эсэргүүцлийн арга хэмжээнүүд үргэлжилсээр байна. Тэд ерөнхийлөгч Виктор Януковичийн Украины ЕХ-той байгуулах гэрээнд гарын үсэг зурхаас татгалзасны дараа энэхүү ажиллагааг эхлүүлсэн. Бямба гаригаас ням гаригт шилжих шөнө Киевт полицын тусгай албаныхны хүмүүсийг тараахын тулд хүч хэрэглэсэн явдал болон нийслэл хотод олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ явуулахыг хориглосон шүүхийн тогтоол эд бүгд нь хүмүүсийг зогсоож чадсангүй. Ингэхдээ европын хамтын ажиллагаанд нэгдэх шаардлага нь эрх баригчдыг огцруулахаар солигджээ. Өчигдөр сөрөг хүчнийхний үзэж байгаагаар, Киевийн эсэргүүцлийн маршанд 500 000 хүртэл хүн оролцжээ. Полиц 400 000 гэж уламжилжээ.

Орон нутгийн ажиглагчид арга хэмжээний явц Украины эрх баригчдын бүтцүүдэд хагарал гарч буйг гэрчилж байна гэж тэмдэглжээ. Шийдвэр гаргах төв парламент руу шилжсэн, төдийгүй олонхийн гадаад төлөв өөрчлөгдөж магадгүй байна. Энэ нь засгийн газрыг огцроход хүргэж, ерөнхий сайд солигдож, парламент болон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиудад хүргэж мэдэх юм. Чухамдаа үүнийг өчигдөр сөрөг хүчний удирдагч шаардсан тухай даваа гаригт оросын “Ведомости” сонин украины улстөр судлаачийг иш татан бичжээ.