Хятад улс анхныхаа саран дээр явагчийг хөөргөв. Үүгээрээ тэд өөрийн сансарын хөтөлбөрийн ээлжит алхмыг хийв. “Чанъэ-3”төхөөрөмж Сар руу Сичан сансарын буудлаас ням гаригт хөөрчээ. Пуужинтээгч хөлгийн бүхээгт саран дээр явагчийг илгээжээ.

Буугч төхөөрөмж нь Сарны хойд хагас бөмбөрцөгийн гадаргуунд 12-р сарын дунд очно гэж тооцоолж буй юм. Саран дээр явагч нь нарийн шинэ техник болон төхөөрөмжөөр тоноглогдсон, тухайлбал, Сарны хөрс болон гадрын бүтцийг судлах боломжтой радиолокатор юм.