Тайландын нийслэл Бангкокт полицынхан даваа гаригт жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн тухай орон нутгийн ХМХ-үүд уламжилжээ. Хотын удирдах газар руу дайрч байсан босогчдын эсрэг хийг хэрэглжээ. Түүнчлэн даваа гаригийн өглөө эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид Бангкок дахь засгийн газрын ордонг эзлэн авахаар оролдсон байна. Дайралтанд байрны гадаа шөнийг өнгөрүүлсэн хэдэн зуун хүн оролцсон аж. Өмнө нь сөрөг хүчний удирдагч Сутеп Таугсубан төрийн албан хаагчдыг даваа гаригт бүх нийтээрээ ажил хаяж, засгийн газрын ажлыг зогсоохыг шаардаж байв. Гэвч тайландын ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, яам болон төрийн байгууллагуудын олонх нь хэвийн дэглэмтэй ажиллаж байна.

Бангкокт эсэргүүцлийн арга хэмжээнүүд нь долоо хоногийн өмнө эхэлсэн бөгөөд тэд Йинглак Чинаватын тэргүүлж байгаа одоогийн засгийн газрыг огцруулахыг шаардаж буй юм. Хатагтай Чинават тус улсын ерөнхий сайд асан Тасина Чинаватын бага дүү нь юм. Зохион байгуулагчид цөллөгт болон гадаадад амьдарч байгаа ерөнхий сайд асан одоо хирнэ тус улсыг далдуур удирдаж байгаа гэж үзээж байна. Таксин Чинават 2006 онд тус улсад гарсан төрийн эргэлтийн улмаас засгийн эрхээс огцорсон бөгөөд хожим нь түүнд эчнээгээр албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэмээн үзэж, хоер жилийн хоригдох ял оноосон.