Бэжингийн эмч нар 16 сартай хүүхдийн эх мэргэжлийн хүмүүст хандсны дараа түүний чихэн дотор багваахай цэцэг ургасныг тогтоожээ. Энэ тухай британий “ Дйели мейл” сонин бичжээ. Хэвлэлд бичсэнээр, цэцгийн дэлбээ хүүхдийн чихэн дотор 2 см хэмжээтэй ургасан байжээ. Охины чих дөрвөн сарын турш өвдсөн тул түүний эцэг, эх мэргжилтнүүдэд хандахаар шийдсэн аж. Эмч нар ийм нээлтийн улмаас гайхшран, багваахай цэцэг хүүхдийн чихний сувгийг тэр чигээр нь тагласан бөгөөд хэрвээ тэд жаахан оройтсон бол хүүхдийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх байсан гэжээ. Дулаан, чийглэг чихний суваг цэцэг ургахад таатай нөхцөл болжээ.