Японы осол гарсан “Фукусима-1 “АЦС -ын цацраг идэвхтэй ALPS ус цэвэрлэх системийн ажлыг химийн бодис шүүрсний улмаас зогсоогоод байна. Энэ тухай тус станцын оператор ТЕРСО компани ням гаригт уламжлав. Компаний төлөөлөгчид тайлбарлахдаа, бохирдсон усны цэвэрлэгээнд ашигладаг давсны хүчилтэй ус хоолойноо урсах болжээ. ALPS системийг цэвэрлэхэд АЦС дээр хуримтлагдаад байгаа цацраг идэвхтэй усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд их найдвар тавьж байна. Гэвч энэхүү систем нь нэг бус удаа гэмтсэн юм.