Японы хамгийн их нэр хүндтэй Токиогийн их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэсэн робот урьдчилсан туршилтын явцад элсэлтийн шалгалтын дундаас дээш оноог авчээ. Энэ тухай баасан гаригт Үндэсний мэдээллийн төвийн уг төслийн ажилтнуудын нэг уламжлав.

Явуулсан тестүүдийн дүнд робот ойролцоогоор 60 оноо авсан гэж ажлын хэсэгт орж ажилласан профессор Норико Араи ярьжээ. Энэхүү үзүүлэлт нь их, дээд сругуулиудын элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгйаа ахлах ангиудын сурагчдын дунд түвшин гэжээ. Гэхдээ Токиогийн их сургуульд элсэхийн тулд 75 оноо авах ёстой тул, робоь дээрх цаашид ажиллах ёстой гэдгийг мэргэжилтэн цохон тэмдэглэв.

Энэхүү төслийг 2011 онд эхлүүлжээ. Араи профессорын удирдлага дор эрдэмтэд роботод нилээд хэдэн хичээл заасан бөгөөд үүнд, математик, япон хэл, уран зохиол, англи хэл байгаа аж. Төсөлд тус улсын томоохонд орох “ЁЁги семинар” компани буюу репетиторын курс оролцолж байна. Үндэсний мэдээлллийн төвийн мэргэжилтнүүд энэхүү алхмыг өөрсдийн хүмүүстэй бодитоор харьцаж чадах зохиомол оюун санаа болон робот андроидуудыг бүтээх ажлын нэг чухал хэсэг хэмээн үзэж байна.