Ирэх жил орос улсын цэргийн бэлтгэл сургуулилтын томоохон “Восток-2014” арга хэмжээ болно. Энэ тухай ОХУ ын БХЯ –ны нэгдүгээр орлогч сайд армийн генерал Аркадий Бахин “Эхо Москвы” радиостанцын нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдэв. Тэрээр уг арга хэмжээ нь төрөл хоорондын шинжтэй болно гэжээ. Төлөвлөсөн сургуулилтын өмнө “ зэвсэгт хүчний зарим төрлийн болон хэлбэрийн ялангуяа, хамтын аюулгүй байдлын хүчний “ шалгалтуудыг явувулах аж. Бахины яриагаар, энэ жил цэргийн 3 мянга гаруй сургуулилт явуулсны 400 орчим нь төрөл хоорондын сургуулилтууд байсан. Бахины мэдээлснээр, 2014 онд олон улсын чанартай 29 сургуулилт байх юм.