Иран өөрсдийн янз бүрийн салбарын хэрэглээнээс хамааран уран баяжуулах түвшингийн тухай бие даан шийдвэр гаргах болно гэж Ираны ГХЯ ны сайд Мохаммад Жавад Зариф мэдэгдэв. Ираны сайдын үзэж байгаагаар, олон улсын зууч “зургаатай “ явуулах уулзалт ярианы эцсийн шатанд зөвхөн уран баяжуулах хэсгийн тухай ярилцаж мэднэ.

11-р сарын 24-нд болж өнгөрсөн женевын уулзалт нь эцсийн шийдвэрт хүрэх хүртэл хагас жилийн хугацаатай зөвлөлдөх үеийг тогтоосон. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон улсын зууч “зургаа “-гийн финалын шийдвэрийг гарах хүртэл ураны баяжуулалтаа 5 % түвшинд хязгаарлахыг зөвшөөрсөн.