12-р сарын 31 ээс өмнө тус улсаас гаргах ёстой Сирийн химийн бодисуудыг АНУ –ын хөлөг онгоцон дээр гидролизыг ашиглан утсгана. Энэ тухай Олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагын тэргүүн Ахмет Узюмжю хэллээ. АНУ устгах технологи, бүрэн хэмжээний шуурхай дэмжлэг болон сирийн химийн зэвсгүүдийг устгах санхүүжилтийг санал болгосон. Тус байгууллагын тэргүүний яриагаар, одоогийн байдлаар хөлөг онгоцон дээр холбогдох төхөөрөмжүүдийг суурилуулж байна. Түүнчлэн мэдэгдэлд сирийн химийн зэвсгийг устгах үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй байгаа нийт 35 компани хүсэлтээ ирүүлсэн бөгөөд тэдгээрийг судлан үзэж байгаа гэжээ. Мэдэгдэл ирүүлэх хугацаа бямба гаригт дуусчээ.