АНУ бямба гаригт БНАСАУ ын эрх баригчдаас сар гаруй хоригдож байгаа АНУ -ын иргэн Мэрилла Ньюманыг суллахыг шаардав. Энэ тухай “Рейтер” агентлаг АНУ ын Үндэсний аюулгүй байдлын албан ёсны төлөөлөгч Кэтлин Хейденийг иш татан уламжлав.

Түүний яриагаар, АНУ Ньюманы өндөр настай болон биеийн байдлыг харгалзан үзэж,түүнийг гэр рүү нь суллаж явуулахыг шаарджээ. Солонгосын дайны ахмад дайчин Умард солонгост 10-р сарын сүүлээр нэвтэрсэн. Түүний хүүгийн яриагаар, өмнө өдөр нь Ньюман түүний өнгөрсөн армсийн түүхийг нь сонирхож байсан орон нутгийн эрх баригчидтай уулзаж ярилцжээ. Умард солонгосын эрх баригчид Ньюманыг Солонгос улсын эсрэг “дайсагнасан үйл ажиллагаа “явуулсан төдийгүй ялангуяа, 1950-1953 оны Солонгосын дайны үеэр энгийн номхон иргэд алагдсанд буруутай гэж үзэж байгаа тухай мэдээг бямба гаригт ЦТАК агентлаг уламжлав.

Хейден нь АНУ -ын өөр нэг иргэн БНАСАУ-ад өнгөрсөн жил жуулчнаар ирж, Умард солонгост төрийн эргэлт хийхээр санаархсан хэргээр засан хөдөлмөрлөх лагерьт 15 жилийн ял аваад байгаа Кеннет Бэяг суулахыг шаардсан юм.