Америкийн томоохон нисэх компаниуд болох Delta Airlines болон American Airlines БНХАУ- ын эрх баригчдад тус улсын агаарын хөлгүүдийг Бээжингийн байгуулсан Зүүн –Хятадын тэнгисийн агаарын хамгаалалтын таних бүсээр дамжин нисэх нислэгүүдийн төлөвлөгөөний тухай урьдчилан мэдээлж байна. Энэ тухай бямба гаригт нисэх компаниудын албан ёсны төлөөлөгчид уламжлав.

Delta Airlines компаний уламжилснаар, нэг долоо хоногийн турш тус компаниас хятадын эрх баригчдад холбогдох мэдээллүүдийг ирүүлжээ. Харин American Airlines компани Бээжинд нислэгүүдийнхээ төлөвлөгөөг хэзээнээс уламжилж эхэлсэн тухайгаа мэдээлээгүй. Үүнийгээ нисэх компаниуд АНУ- ын эрх баригчдын зөвлөснөөр хийж байна гэж уламжилжээ. Баасан гаригт АНУ –ын төрийн департаментаас хийсэн мэдэгдэлд, америкийн онгоцнууд агаарын хамгаалалтын бүсэд нисэхдээ олон улсын дүрмүүдэд захирагдана гэжээ.

БНХАУ ын БХЯ 11-р сарын 23 ны өдөр Зүүн-Хятадын тэнгист агаарын хамгаалалтын бүс байгуулж байгаа тухайгаа мэдэгдсэн. Үүнд тухайлбал, Дяоюйдао/ Сенкаку /арлууд орж буй юм. Япон, АНУ, Өмнөд солонгос болон бусад улсууд эсэргүүцэл илэрхийлээд байна.