Тайландын сөрөг хүчнийхэн тус улсын засгийн газрыг энэ даруй огцрохыг шаардан, ням гаригт өргөн цар хүрээтэй эсэргүүцлийн арга хэмжээнүүдийг эхлүүлээд байна. Жагсагчид төрийн яам, байгууллагууд болон телевизийн сувгуудыг хаах төлөвтэй байна.

Сөрөг хүчний удирдагч Сутеп Таугсубаны уламжилснаар, сөрөг хүчнийхэн Бангкокын түүхэн хэсэгт оршидог Засгийн газрын ордныг эзлэн авах төлөвлөгөөтэй байнга ажээ. Тийшээ ням гаригийн өглө хэдэн мянган босогчид давшжээ. Цагдаа болон армийнхнаар хамгаалуулсан Засгийн газрын ордны дэргэд жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий хэрэглжээ. Сөрөг хүчнийхний цуваа тус улсын нийслэл хотод байдаг нилээд хэдэн төрийн телевизийн сувгууд руу чиглээд байна. Засгийн эрх баригчдын эсрэг энэхүү арга хэмжээнүүдийг хүчирхийллийн хэрцгий явдлууд дагалджээ. Энэ арга хэмжээний улмаас хоёр хүн алагдаж, 45 хүн гэмтэл согог аваад байна.

Жагсагчид эрх баригчдын тус улсын засгийн газрын тэргүүн асантай хэлхээ холбоонд буруушааж буй юм. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар, ерөнхий сайд асан гадаадад байнгын цөллөгт байгаа хирнэ, тэндээс тус улсыг далдуур удирдаж байгаа аж. 2006 онд тус улсад засгийн эргэлт гарч, Чинават огцорч, дараа нь бүрэн эрхээ урвуулан ашигласан хэргээр хоёр жил хоригдох ял авчээ. Тайландын засгийн газрыг түүний бага эмэгтэй дүү Йинглак Чинават тэргүүлж байгаа бөгөөд парламентын дийлэнх олон суудлыг “Пый тйа” нам эзэлж байна. Тэгвэл Чинаватын гэр бүлийнхэн эл намыг дэмжидгээ нуудаггүй байна.