Глазгогийн төвийн пиво бааран дээр цагдаагийн нисэх онгоц унасны улмаас дор хаяж 6 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн эмнэлэгт хүргэгджээ. Гэсэн ч нурангид ажиллаж буй аврагчид хохирогчдын тоо өсөж магадгүйг үгуйсгэхгүй байна. Цагдаагийн онгоц унасан явдал бямба гаригт шилжих шөнө болжээ.

Бааранд энэ үеэр рок-концерт үзэхээр ирсэн 120 орчим хүн байсан байна. Онгоцны бүхээгт нисэгчээс гадна цагдаагийн 2 ажилтан байжээ. Ослын шалтгаан одоогоор тогтоогдоогүй бөгөөд хөндленгийн хүмүүсийн яриагаар онгоц дээврийг эвдлэн бараг чанх доош унасан байна. Үүний зэрэгцээ дэлбэрэлт шаталт болоогүй юм.