Ачааны хөлөг «Прогресс М-21М» ОУСС-ын албаны модуль «Звезда»-ын цогцолборын бүхээгт гар аргаар холбогджээ. «Прогресс» анх удаагаа ОУСС-д «Курс-НА» гэсэн шинэчилсэн ойртуулах системийн тусламжтайгаар холбогдсон гэж Роскосмосын төлөөлөгч РИА Новости агентлагт мэдээлсэн байна. «Курс-НА» системд шинэ тоон хөтөлбөрийг суулгасан нь урьдын «Курс» системээс илүү холын зайд, илүү өндөр нарийвчлалаар ачааны «Прогресс» хөлгийг ОУСС-тай холбох боломжийг олгож байгаа юм.