АНУ Тегераны нефтийн хориг саадыг 6 сараар сулруулах болно гэсэн Цагаан ордны албан ёсны мэдэгдлийг Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хийсэн байна. Баримт бичигт чухал тодотгол агуулагджээ.

Ядахдаа ойрын хагас жилд АНУ Тегеранд үйлчилж буй гэрээ хэлэлцээрийг тасалдуулах ородлогоо орхих боловч дэлхийд ираны устөрөгчийн түүхий эдийг нийлүүлэх шинэ гэрээ байгуулах, түүний худалдан авагчдын тоо өсөхөд саад хийхээ үргэлжлуулэх болно.

Тухайлбал, Вашингтоны үнэлж байгаагаар Иранаас худалдаж авахаа нэлээд хэмжээгээр бууруулсан эсвэл бүр болисон Хятад,Энэтхэг, Өмнөд Солонгос, Турк, Тайвань, Малайз, ӨАБНУ, Сингапур, Шри-Ланка улсуудыг америкийн цээрлэлийн дэглэмээс бүр мөсөн гаргах юм. Гэсэн ч Жон Керри Ираны эсрэг үйлчилж ирсэн цээрлэл цаашид ч Ирантай хэлэлцээр хийхэд идэвхтэй ашиглагдахыг ойлгуулсан байна.