Сөрөг хүчний жагсагчид Тайландын нийслэл Бангкокт өөрсдийн эсэргүүцлээ цаашид улам нэмэгдүүлэн улсын телевиз олон нийтийн мэдээллийн байгууллага, онцгой мөрдөн байцаах газрыг эзлэн авахаас эхэллээ.

Өнөө өглөө босогчдын тэргүүн Сутхеп Тхыаксубаны уриалгаар жагсагчид засгийн газрын иж бүрдэл, ойролцоо орших улсын байгууллага болох Тайландын утсан холбооны байгууллага(ТОТ), мөн CAT Telecom зэргийг эзлэн авахаар зорин явжээ.

Жагсагчдын эзэлсэн бүх барилга байшингууд аль хэдийнээс хоосроод хэд хонож байна. Хууль зүйн яамны сайд, дэд ерөнхий сайд генерал Прач Промнок телевизээр үг хэлэхдээ, жагсагчид улсын байгууллагуудыг эзлэн авч байгаа үйлдлийг хууль бус хэмээн нэрлээд «баривчлагдан шүүгдэхээс зайлсхийж» оршин суугчдыг тийм үйл ажиллагаанд оролцохоос татгалзахыг уриалжээ.