БНАСАУ, улсынхаа зүүн хойд нутагт орших сансрын «Тонхэ» станцийг шинэчлэн боловсронгуй болгохоор барилгын ажлаа эхэллээ гэж Жон Хопкинсийн Их сургуулийн америк-солонгосын хүрээлэнгийн шинжээчид мэдэгдлээ. Энэ тухай Ассошиэйтэд Пресс агентлаг уламжилсан байна.

Хиймэл дагуулын тусламжтайгаар авсан зургуудыг судалсны дараа урт удаан хугацааны завсарлагын дараа сансрын станц дээр пуужин угсрах, хөөргөлтийг удирдах төвийг санагдуулмаар том агуулах бүхий шинэ байгууламжийн барилгын ажил сэргэжээ гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрчээ.

10-р сард дээрх хүрээлэнгийн эрдэмтэд БНАСАУ мөн баруун туршилтын полигон «Сохэд» барилгын ажил явуулж байгааг мэдээлсэн юм. Полигонд хөдөлгөөнт хөөргөх төхөөрөмжийн пуужинд зориулсан шинэ гарааны талбай барьж байгаа байх гэж таамаглажээ. Өмнө нь шинжээчид БНАСАУ дахин баллистик пуужин хөөргөхөөр бэлдэж байж мэднэ гэж мэдэгдсэн билээ.

2012 оны 12-р сард БНАСАУ «Сохэ» полигоноос «Ынха-3» пуужинг «Кванменсон-3» дагуулын хоёр дахь загварын хамт амжилттай хөөргөсөн. Олон улсууд, юуны өмнө Япон, АНУ, Өмнөд Солонгос улсууд үнэн хэрэгтээ тив хоорондын баллистик пуужинг туршсан байх гэж эмээж байгаа юм. НҮБ-ын АЗ-ийн 2006, 2009 онуудад баталсан тогтоолын дагуу БНАСАУ-ыг цөмийн болон пуужингийн туршилт хийхийг хориглосон билээ.