НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сири дэх ОХУ-ын элчин сайдын яам луу буудсан явдлыг буруушаасан тухай өчигдөр тараасан бүх дэлхийн байгууллагын албан ёсны төлөөлөгч Мартин Несиркийн мэдэгдэлд дурджээ.

Бан Ги Мүн энэ дайралтын ард зогсож байгаа этгээдүүдийг хариуцлагад татахын чухлыг онцлон тэмдэглэсэн байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хямралыг улс төрийн замаар зохицуулахад чиглүүлэн, сирийн бүх бүс нутгийн болоод олон улсын талуудыг «алсын хараа, тэргүүлэх чанараа харуулахыг» уриалж Сирид өсөж байгаа хүчирхийллийн төвшинг анхааруулжээ.

«Хохирогчдын ар гэр болон ОХУ-ын засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж, мөн өртөж гэмтсэн хүмүүст харамсаад, түргэн эдгэрэхийг хуссэн» санаагаа Бан Ги Мүн илэрхийлснийг мэдэгдэлд онцолсон байна. Өнгөрсөн пүрэв гаригт НҮБ-ын АЗ, ОХУ-ын элчин сайдын яам луу буудсаныг буруушааж «жигшүүрт террорист үйл ажиллагаа» хэмээн нэрлэсэн юм.

Сири дэх Оросын элчин сайдын яам байрладаг дүүрэгт дайчдын минометын буудлагын улмаас 1 мина дипломат газрын нутаг дэвсгэрт, нөгөөх нь ойр орчимд дэлбэрсэн байна.Сирийн 1 иргэн амь үрэгдэж, 9 хүн шархтсаны дотор элчин сайдын яамны сирийн хамгаалалтын бүрэлдэхүүнээс оржээ. Оросын иргэд хохирч гэмтээгүй байна.