Хятад, Япон, АНУ-ын хоорондын Дорнод Хятадын тэнгис дэх шинэ хямралыг зохицуулахад НАТО өөрийн үүргийг олж харахгүй байна гэж ИТАР-ТАСС агентлагт европын орнуудын нэг хойд атлантын эвслийн дэргэдэх дипломат эх сурвалжаас мэдээлжээ.

Эх сурвалж эвслийн байр суурийг тайлбарлахдаа, Дорнод Хятадын тэнгисийн асуудал НАТО-гийн хариуцсан газар нутгийн бүсэд ордоггүй, тэдгээр нь АНУ-ын аюулгүй ажиллагааны сонирхол, тэдний цэргийн түнш Японтай хамааралтай гэж дипломатч тэмдэглэжээ. Бүс нутагт бий болоод байгаа түгшүүрт байдал бүс нутгийн гүрнүүдийн хүчин чармайлтаар шийдэгдэх ёстой гэж тэрбээр онцолсон юм.