Евроазийн эдийн засгийн холбооны тухай хэлэлцээрт 2014 онд гарын үсэг зурж, батлах болно гэж баасан гаригт ОХУ-ын улсын думын дарга Сергей Нарышкин Казаньд болсон олон нийтийн «Евроазийн эдийн засгийн цомхотгох үйл явц:ололт амжилт ба асуудлууд» чуулган дээр мэдээлжээ.

Түүний хэлснээр, евроазийн цомхотголын үндэс суурь нь болсон Орос, Казахстан, Белорусст шаардлагатай олон улсын хуулийн эрх бүхий субъектын шинж чанарыг ноогдуулах хэлэлцээрт гарын үсэг зурах юм.

«Үүний зэрэгцээ Евроазийн эдийн засгийн комисс, мөн Евроазийн шүүх шинэ олон улсын чухал байгууллага- Евроазийн эдийн засгийн холбоо(ЕЭЗХ) болох юм. Одоогоор байгуулагдаж буй холбооны парламентын хэмжүүрийн талаарх асуудал хэлэлцээрийн шатандаа явж байна.

Евроазийн цомхтголын онцлог болон олон улсын практикийн дагуу хэлэлцээрийн талуудын зөвшөлцлөөр тэр нь шийдэгдэнэ гэж бодож байна хэмээн Нарышкин өгүүлжээ.

Түүний үгээр, евроазийн цомхтголын үзэл бодол илүү олон талуудыг өөртөө татаж байгаа юм. Армени, Киргиз улсууд албан ёсоор Гаалийн холбоо болон Нэгдсэн эдийн засгийн орчинд холбогдож байна. Цаашдаа ЕЭЗХ-ны бүрэн эрхт гишүүнд ч бас орох болно гэж Нарышкин ярилаа.

2015 онд ЕЭЗХ Орос, Беларусс, Казахстаны Гаалийн холбооны оронд солигдох болно.