ШХАБ-ын орнуудын засгийн газрын тэргүүнүүд өчигдөр Узбекистаны нийслэл Ташкентад хуралдааны үр дүнгээр хамтын албан ёсны мэдэгдэлд гарын үсэг зурсныг «Интерфакс» агентлаг мэдээллээ. Түүнд цаашдын хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүдийг тодорхойлж өгчээ.

Афганистаны газар нутгаас гарч буй мансууруулах бодисын аюул занал, терроризмтай тэмцэхэд харилцан үйлдэл явуулах зэрэгт онцгой анхаарал хандуулсан байна.

ШХАБ-ын хөгжлийн Сан, хөгжлийн Банкийг байгуулах хамтын ажлын талаар зөвшилцөл, тээврийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн ШХАБ-ын ажилтай холбоотой нэлээд хэдэн баримт бичигт гарын үсэг зуржээ. Хуралдаанд оролцогчид ШХАБ-ын аль нэг улсад тахал өвчин үүссэн тохиолдолд харилцан туслалцахыг тусгасан баримт бичигт гарын үсэг зурсан байна.