Орос орон ШХАБ-ын Эрчим хүчний клуб байгуулах талаар асуудлыг идэвхтэй боловсруулахыг уриалж байна гэж Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев ШХАБ-ын засгийн газрын тэргүүдийн Зөвлөлийн хуралдаан дээр Ташкентад мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, энэ нь шинэ төсөл боловсруулах, эрчим хүчний аюулгүй ажиллагааны асуудлаар хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн харилцан ярилцах талбар болж болох юм. Өнөөдөр болсон уулзалт дээр тэрбээр, Орос орон оны эцэс хүртэл ШХАБ-ын Эрчим хүчний клуб байгуулах талаар тунхаг бичигт гарын үсэг зурахад бэлэн байгаа болон энэ төсөлд бүх орнуудыг нэгдэхийг уриалан дуудаж байгааг мөн онцлон тэмдэглэсэн байна.

Оросын ерөнхий сайд мөн зам тээврийн салбарын хамтын ажиллагааны ирээдүйн талаар, тухайлбал, олон улсын авто замын тээврийн таатай нөхцлийг бүрдүүлэх зөвшөөрлийг батлах боломжийг тус тус авч үзэхийг санал болгожээ.

Эдийн засгийн харилцан үйлдлээ бэхжүүлэх нь бүхэлдээ ШХАБ-ын урьтлуудын нэг болохыг дурдсан байна. Энд худалдаа хөрөнгө оруулалт, технологи солилцох, ХАА, ШУ, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбаруудын төслийн талаар яригдаж байгаа юм.

«Ажиглагчид болон харилцан ярилцлагын манай түншүүд энэ ажилд оролцох нь чухал» гэж ОХУ-ын засгийн газрын тэргүүн нэмж хэлсэн байна.