Энэтхэгийн Керала мужид дэлгүүрийн хажууд унтсан согтуу эрийг могой залгижээ. Үүний улмаас хөөж томорсон могойг нутгийн иргэд олсон байна. Уг эмгэнэлт явдал Энэтхэгийн Керала мужийн Аттапади сууринд болжээ. Урьдчилсан мэдээллээр нутгийн энэтхэг хүчтэй согтож архины дэлгүүрийн ойролцоо унтсан байна. Могой согтуу энэтхэгийг эхлээд боож, дараа нь залгисан бололтой.

Гэсэн ч олонх интернетийн хэрэглэгчид энэ түүхийн үнэн гэдэгт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Хэдийгээр аварга том могойнууд хүнийг алдаг баримт байдаг боловч хэвлээр явагчид насанд хүрсэн хүнийг бүхлээр нь залгисан талаар баримтат нотолгоо маш ховор юм. Гэсэн ч могой томхон амьтад болох зээр, тэр ч бүү хэл зэрлэг гахайг залгих чадвартай нь мэдэгдсэн билээ.