Хятадад олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүллийн зохиогчийг худалдаалах «Хар зах зээл» бий болж цэцэглэж байгааг ШУ-ны Science сэтгүүлийн эрдэм шинжилгээний редакци сэтгүүлчийн мөрдөн шалгалтын явцад илрүүлжээ.

Хятад улс сүүлийн 10 жилд ШУ-д гайхалтай үсрэлт хийж европын улсуудыг олон үзүүлэлтээр шахсан билээ. Тухайлбал, Web of Science мэдээллийн санд хэлхэгддэг хятадын эрдэмтдийн өгүүллүүд 2000 оноос 6 гаруй дахин өссөн байна.

Улсаас ШУ-ны салбарт их хэмжээний хөрөнгө оруулдгаас гадна, энэ нь хятадын эрдэмтэд WoS-д нийтлүүлдэгээс нэлээд хэмжээний нэмэлт авдгаар тайлбарлагдана.

Эрдэмтэд тодорхой тооны өгүүлэлгүйгээр ахиц олохгүй юм. Science сэтгүүлийн сурвалжлагчид 5 сарын мөрдлөгийн явцад нэртэй сэтгүүлд өгүүллийн зохиогч болоход ямар ч зовлонгүйгээр мөнгө төлөөд л болох боломжтой зах зээлийн үйлчилгээ байгааг илрүүлжээ.

Хятадад олон тооны компани, агентлагууд ийм үйлчилгээг ил тодоор санал болгодог байна.Сэтгүүлийн нэр алдраас хамааран түүний үнэ 1,6 мянган доллараас 26,3 мянган доллар хүртэл хэлбэлздэг юм. Өрнөдийн хэвлэгчдэд худал хуурмаг зохиогчийг тодорхойлох аргагүй учир энэ бизнес цэцэглэж байгааг мөрдөн шалгалтанд онцолжээ.