БНХАУ, Өмнөд Солонгос хоёр Антарктидыг оролцуулан тэнгис далайд судалгаа хийх хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцов. Өчигдөр Бээжинд эдгээр хоёр улсын тэнгис далай,загас агнуурын яамдын төлөөлөгчдийн 12-р уулзалтад оролцогчид энэ асуудлаар тохиролцсон тухай өмнөд солонгосын ХМХ-үүд уламжлан мэдээлэв. Түүнчлэн Өмнөд Солонгос БНХАУ хоёр гүн усны олборлолтын хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцсон байна. Энэ зорилгоор гүн усны эрдэм шинжилгээний ба аврах багаж хэрэгслийг хамтран зохион бүтээж үйлдвэрлэх юм.