Иран Улс бараг 100 байг илрүүлэн ажиглаж, радарын ажиллагааг дарах радио нөлөөг тусгаарлуулан арилгаж мэдэх өөрий нь үйлдвэрлэлийн радиолокацын шинэ станцаа үзүүлж сонирхуулсан тухай ливаны «Аль-Маядин» телевизийн суваг мэдээллээ.

Ираны армийн дэд командлагч генерал Абдорахим Мусавийн хэлснээр «Аср» гэж нэрлэсэн шинэ радар 200 км хол зайнаас байг илрүүлж чадна.

Радиолокацын шинэ станц агаарын бай түүний дотор далавчит пуужин төдийгүй дөрвөн метр болон түүнээс илүү том хэмжээний байг илрүүлэх чадвартай. Шинэ системийг хөлөг онгоцонд байрлуулж, янз бүрийн нөхцөлд радио электрон даралттай тэмцэхэд ашиглаж болох тухай генерал мэдээлжээ.