Ливийн баруун өмнө зүгт орших Сабха хотын зэвсгийн агуулахад дэлбэрэлт болж 40 гаруй хүн амь үрэгдсэнийг британий телевиз радиогийн Би-би-си корпараци өнөөдөр мэдэгдлээ. Мэдээний дагуу уг гэмт үйлдэл болсон агуулах Сабха хотын орчинд Триполиос 650 км-ийн зайд оршдог байна.

Ливийн армийн удирдлага өмнө нь объект луу зэвсэглэсэн хүмүүс дайрсныг мэдэгдсэн билээ. Орон нутгийн засаг захиргаа өөрийн зүгээс нутгийн оршин суугчдын бүлэг хүмүүс, өөр бусад африкийн орнуудын цагаачид агуулахаас зэвсэг хулгайлахыг оролдох үед дэлбэрэлт болсныг мэдээлжээ.

Британий Таймс сонин 10-р сард Ливийн емне нутагт Сабха суурингийн орчмын цөлд МАГАТЭ-гийн данс тооцооны дагуу 4000 зөөврийн пуужин-их бууны иж бүрдэл, 6000 торх ураны концентрат агуулсан хаягдсан агуулах олдсон тухай мэдээг нийтлэсэн юм. Энэ нь нэг объект болох нь одоогоор тодорхойгүй байна.