Бангкокад засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчид Тайландын армийн жанжин штабын дэвсгэр нутагт дайран орсон тухай Ройтер агентлаг нүдээрээ үзсэн хүмүүсийн мэдээллийг үндэслэн уламжлав.

Цэргийн барилга байгууламжийн дэргэд цугларсан 1000 орчим хүн Ерөнхий сайд Йинглапк Чинаварыг огцоруулахыг шаардаж байна. Зарим нь хашаа давж, жанжин штабын дэвсгэр нутагт нэвтрэв. «Бид арми хэний талд байгааг мэдмээр байна» гэж цуглаанд оролцогчийн хэлснийг агентлаг дурдан мэдээлжээ.