Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэл олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой гэж мансууруулах бодист хяналт тавих Оросын холбооны албаны тэргүүн Виктор Иванов мэдэгдлээ.

Оросын «Солонго-2» гэдэг мансууруулах бодистой тэмцэх төлөвлөгөөг авч үзэхийг НАТО-гийн түншүүдэд ахин санал болгох нь зайлшгүй чухал гэж тэрээр үзэж байна. Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэл дэлхий дахинд аюул учруулж байгааг нийтээр хүлээн зөвшөөрөх болон хөдөө аж ахуйн өөр салбаруудыг Афганистанд хөгжүүлэх зэрэг үндсэн хоёр заалт зонхилох ёстой.

Виктор Ивановын хэлснээр дэлхийн хамтын нийгэмлэгээс афганистаны хар тамхитай тэмцэх нийтийн хүчин чармайлтыг дайчлахгүй бол тус улс мансууруулах бодисын аюулын голомт олон арван жил хэвээр байх болно.