ОХУ-аас Сири Улсад суугаа ЭСЯ-ыг буудсан хэрэг явдлыг НҮБ-ын АЗ буруушааж байна гэж АЗ-өөс хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. 11-р сарын 28-нд Дамаскад ОХУ-ын ЭСЯ-ыг миномётээр буудсан хэрэг явдлыг АЗ-ийн гишүүд шийдвэртэй буруушаав. Буудлагын уршгаар нэгэн хүн амь үрэгдэж, есөн хүн шархджээ.