БНХАУ байлдааны сөнөөгч онгоцуудаа Японтой маргалдаж байгаа арлуудыг багтаасан Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос хамгаалах бүст эргүүл хийлгэхээр явуулсан тухай Бээжинд хятадын цэргийн командлалын төлөөлөгч хурандаа Шэнь Зинькэ сэтгүүлчдэд мэдээллээ.

Хэдэн сөнөөгч болон урьдчилан илрүүлэх багаж бүхий нисэх онгоцуудаа ерийн эргүүлийн хүрээнд бүс нутаг руу явуулсан тухай тэрээр мэдээлжээ. Эргүүл хийх нь олон улсын практик үйл ажиллагаанд бүрэн нийцэж байгаа «батлан хамгаалах арга хэмжээ» гэж Шэнь Зинькэ хэллээ.

Хятад улс Зүүн Хятадын тэнгист АДЭХ бүс байгуулах тухай бямба гаригт мэдээлсэн билээ. Японтой маргаан үүсгсэн Сенкаку (Дяоюйдао) арлууд бүст бас багтсан юм. Япон, Өмнөд Солонгос, АНУ гурав хятадын шийдвэрийг хүлээн зөвшөөрхөөс татгалзаж байгаагаа илэрхийлж, байлдааны нисэх онгоцуудаа бүс нутаг руу бас явуулжээ.

Японы тагнуулын нисэх онгоцууд Зүүн Хятадын тэнгист урьдын адил үүргээ биелүүлж байна гэж Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Йосихида Суга мэдэгдэв. «Бид хятадын шийдвэрээс болж байдлыг өөрчлөхгүй» гэж тэрээр хэлжээ.

Зүүн Хятадын тэнгисийн усан дорхи хадан дээгүүр нислэг хийсэн гэж Өмнөд Солонгосын БХЯ мэдээлжээ. Өмнөд Солонгосын станцыг хадан дээр байрлуулсан хийгээд Хятад улс хаданд өнгөлзөж байна.

Зүүн Хятадын тэнгис дэх бүс нь эндхийн нэг ч улсын эсрэг чиглэгдэхгүй гэж үүний өмнө Бээжин мэдэгдсэн билээ. Гэвч АНУ бүс байгуулах тухай шийдвэрийг эрс эсэргүүцэв. Мөн алхам бүс нутагт мөргөлдөөн санамсаргүй гарах аюулыг улам ноцтой болгосон гэж Вашингтон үзэж байна.

Энэ бүсийг байгуулах явдал БНХАУ-ын бүс нутгийн хөршүүдийг түгшүүлж, олон улсын тавцан дахь хятадын хатуу зан үйл холбогдох асуудлуудыг үүсгэж мэднэ гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден ирэх долоо хоногт Бээжинд хүрэлцэн очиж мэдэгдэх бодолтой байна гэж британийн «Файнэншл таймс» сонинд бичжээ.