12-р сарын 8-нд Арак дахь цөмийн реакторт хүнд ус үйлдвэрлэх тоног төхөөрөмжий нь үзэж шалгахыг Иран урьсан гэж МАГАТЭ мэдэгдсэн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ. МАГАТЭ-гийн шинжээчид 2011 оны 8-р сараас хойш анх удаа ираны цөмийн барилга байгууламжад очих юм. Ираны Арак дахь «хүнд усаар ажиллах реактор» гэгч дэлхийн хамтын нийгэмлэгийг түгшүүлэв.

Учир нь энд хэрэглэсэн түлшээр атомын бөмбөгийн үйлдвэрлэлд ашиглаж мэдэх плутонийг үйлдвэрлэх боломж бий. Өнгөрсөн ням гаригт Ираны төлөөлөгчид ба олон улсын зургаан зууч этгэдийн гарын үсэг зурсан хэлэлцээрт заасан ёсоор Тегеран зургаан сарын турш Арак дахь реактор ажиллахгүй хийгээд цөмийн түлш ч, хүнд ус ч түүнд хийхгүй.

МАГАТЭ-гийн Ерөнхий захирал Юкия Аманогийн хэслнээр 11-р сарын 11-нд МАГАТЭ, Иран Улс хоёрын байгуулсан хэлэлцээрийн дагуу урилгыг уламжлав. Хэлэлцээр ираны цөмийн хөтөлбөрийг дэлхийн хамтын нийгэмлэгт ил тод болгох зорилготой юм.