Владимир Путин 2014 оны Олимпийн наадмын бэлтгэлийн зохион байгуулалтын асуудлаархи зөвлөлгөөн дээр үг хэлэхдээ Олимпийн наадмыг зохион явуулахад бараг юм бүхэн бэлэн байгааг тэмдэглэв.

Гол барилга байгууламж бэлэн байгаа хийгээд туршиж үзэх тэмцээн явагдсан гэж Владимир Путин хэллээ. Нөр их ажил хийсэн. Түүний үр дүнг Олимпийн барилга байгууламж, дэд бүтцийг ашиглах явцад илрэн тодроно гэж төрийн тэргүүн Олимпийн барилга байгууламжуудыг үзүүлж танилцуулах үеэр хэлжээ.

Владимир Путин Паралимпийн наадмын бэлтгэлийг тусдад нь авч үзэв. Паралимпийн наадамд оролцогчдыг бүх нөхцлөөр хангах хэрэгтэй гэж тэрээр онцлов.

Олимпийн наадмын ачаар хотод шинэ 360 км зам тавьсан тухай Сочи хотын засаг дарга Анатолий Пахомов мэдээллээ. Хот нэмэлт 355 автобус худалдан авах төлөвлөгөөтэй байна. Сочид төмөр зам илүү шаардагдана гэж Анатолий Пахомов үзэж байна.