Нарны аймагтай маш ойрхон явж өнгөрөх сүүлт од нь манай зуунд хамгийн тод үзэгдэл болж мэдэх юм. Солирын биеийн мөс ер бусын тод сүүлтэй болгох тул энэ нь ер бусын хосгүй сайхан үзвэр байх юм.

Хэрвээ өндөр температур нь тэнгэрийн биетийг дэлбэлчихгүй л бол “ISON” сүүлт од Нартай мөргөлдөж буй нь хамгийн гэрэл гэгээтэй сансарын шоу болж мэдэх юм. Америкийн эрдэмтдийн үзэж байгаагаар, “сүүлт од “ үүнийг давж гарах эрсдэл 30-40 % байгаа: ингэхдээ сансарын биет нь бараг 3 мянган С хэмд халах бөгөөд Нарны өндөр температурын улмаас хэдэн хэсэг болж дэлбэрч магадгүй.

Зарим шинжээчид “зууны сүүлт одны” цөм аль эрт гэмтсэн, гэхдээ түүний хэсгүүд холын зайд бутраагүй байж мэднэ гэж үзэж байна.

Сүүлд од Нарны гадаргуунаас дөнгөж сая км зайтай өнгөрөх бөгөөд одонд биднээс 150 дахин ойр байх нь. “ISON”сүүлт одыг өнгөрсөн жилийн 9 –р сард оросын хоёр одон орон судлаач Кисловодскийн ойролцоох Олон улсын оптикийн сүлжээний төслийн одон орон судлалын рефлектор төхөөрөмжийн туслалцаатай нээсэн.

Энэхүү сүүлт одыг Нарны аймгуудыг бий болох үед буюу 4,5 тэрбум жилийн тэртээ гарч ирсэн хэмээн таамгийг дэвшүүлж байна.