Сочийн Олимпийн наадмын бамбар өнөөдөр Азийн газар зүйн төв - Тувад ирлээ. Буухианы ээлжит шатны ажиллагаа тус улсын нийслэл хотоос 45 км зайтай орших “Алдын Булак” угсаатны цогцолбороос эхлэв. Тэнд Тувагийн хэдэн зуун оршин суугчид, спорт, соёл урлагийн зүтгэлтнүүд бамбарыг угтан авлаа.

Кызылын буддын шашны суврагын хажуудах Тувагийн томоохон спортын “Субэдэй” цогцолборын дэргэд буухиаг угтацгаав. Өдрийн турш 50 буухиачин тувагийн нийслэлийн төвийн гудамжаар Олимпийн бамбарыг аялуулах юм.

Дэлхий дахинд алдартай хөөмийн урлагийн мастер,ардын хөөмийч “Хан-Хурту” хамтлагийн гоцлол дуучин Кайгал-оол Ховал нь скифын хосгүй алтан эдлэлүүд хадгалагддаг Үндэсний музейгээс олимпийн бамбрыг буухиална. Үдэш буухиачид тувагийн соёл урлагийн төвийн дэргэдэх Арат талбайд саатан бөө  бөөлөхийг үзэж сонирхоно. Тэнд Олимпийн бамбрын аягыг асаах ёслолын арга хэмжээ болно.