Өмнөд Солонгос өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын БХЯ-аас зарлан мэдээлсэн Зүүн Хятадын тэнгис дэх Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийн хязгаарыг хянаж үзэхийг Бээжингээс шаардав.

Усан дорхи Иодо хад энэ бүст хамрагдсан байна.Өнөөдөр Сөүлд БХ-ын дэд сайд Пэк Сын Чу Өмнөд Солонгос, БНХАУ-ын хоорондын стратегийн батлан хамгаалах асуудлаархи дээд хэмжээний хэлэлцээний явцад ийнхүү шаардсан тухай өмнөд солонгосын ХМХ уламжлан мэдээллээ.

Өмнөд Солонгос тус асуудлыг Сөүлтэй хэлэлцэлгүй дангаар тогтоосон АДЭХ бүсийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж Пэк Сын Чу мэдэгдэв.

Өмнөд Солонгос нисдэг тэрэг нисч буух талбай бүхий эрдэм шинжилгээний автомат станцыг Зүүн Хятадын тэнгисийн усан дорхи Иодо хадан дээр барьжээ.