Япон улс агаарын болон тэнгисийн тагнуулын асуудлаар боломжуудыг өргөжүүлэх болно. Энэ тухай америкийн “Глобал пост” интернет портал өмнөх өдөр японы өргөн барьсан батлан хамгаалах хүчнийг удирдах шинэ зарчмуудын төслийг иш татан уламжлав.

“Манай улсыг тойрсон аюулгүй байдал улам заналхийлэх боллоо” гэж баримт бичигт дурджээ.

Тэргүүн зорилтуудын дунд алслагдсан арлуудыг хамгаалах ажлыг чангатгах, умардын пуужингийн заналхийлэлтэй тэмцэх болон АНУ-ын цэргийн эвсэлтэй хэлхээ холбоогоо бэхжүүлэх зэрэг асуудал орж буй юм. Түүнээс гадна ОХУ-ын зэвсэгт хүчний шинэчлэлээс болгоомжилж буйг нь баримт бичигт дурджээ.

Японы сайд нарын танхим цэргийн үндсэн зарчмуудад эцсийн өөрчлөлтүүдийн оруулсны дараа буюу 12-р сарын дундуур уг баримт бичгийг хүлээн авна. “Глобал пост” порталын уламжилж байгаагаар, Японы цэргийн үндсэн зарчмуудыг эргэн харахтай холбоотой саналыг тус улсын ерөнхий сайд Синдзо Абэ 2012 оны 12-р сард сайд нарын танхимын тэргүүнд томилогдсныхоо дараа санаачилсан юм.