Сирийн сөрөг хүчний болон хувьсгалын үндэсний эвслийн удирдагч Ахмад Жарба сирийн сөргөлдөөнийг зохицуулах асуудлаар зохиогдох “Женев-2“бага хуралд эвслээс төлөөлөгчид оролцохыг мэдэгдэв.

Тэрээр 1-р сарын 22-нд төлөвлөгдсөн бага хуралд эвслийн төлөөлөгчдийн оролцох гол зорилго тус улсад шилжилтийн үеийн засгийн газрыг байгуулахад оршиж байна гэж “Ассошейтэд пресс” агентлаг уламжлав.

Өнгөрсөн мягмар гаригт Сирийн сөрөг хүчний болон хувьсгалын үндэсний эвсэл мягмар гаригт цаашдын Сирийн шилжилтийн засгийн газрын үед ерөнхийлөгч Башар Асадад байр байх есгуй гэж дахин мэдэгдэв. Тус эвслийг дэмждэг Өрнөдийн орнууд үүнтэй адил байр суурийг баримталж буй юм. Тухайлбал, Франц, Их Британи улсууд юм.

Түүнчлэн Сирийн эрх баригчид бага хуралд оролцох болсон тухайгаа албан ёсоор мэдэгдэв. Дамаскийн төлөөлөгчид сирийн ард түмний шаардлагуудыг гаргах бөгөөд, энэ нь юуны түрүүнд терроризмыг устгах шаардлага юм гэж Сирийн ГХЯ-аас мэдэгдэв.

Түүнээс гадна сирийн эрх баригчид өрнөдийн зарим улсуудын ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах шаардлагатай огт санал нийлэхгүй байгаа гэдгийг анхааруулав.

“Колончлолын үе дууссан. Албан ёсоор сонгогдсон Сирийн төлөөлөгчид Женев рүү засгийн эрхийг өгөхийн тулд явж байгаа юм огт биш “ гэж Сирийн ГХЯ тэмдэглжээ.