Ираны нефтийн аж үйлдвэрийн яам тус улсын цөмийн хөтөлбөрийн тухай яриа хэлэлцээнд хүрсэн дэвшилттэй тохиролцоонуудыг ашиглахыг оролдон Өрнөдийн томоохон компаниудтай хэлхээ холбоогоо сэргээж байна. Британий “Файнэншл таймс” бичихдээ, ираны нефтийн яам ирээдүйд олон улсын хориг арга хэмжээнүүдийг цуцлахад бэлтгэж байна. Тус байгууллагын тэргүүн Биджан Намдар Занганегийн хэвлэлд мэдэгснээр, тэрбээр нилээд хэдэн европын болон АНУ-ын компаниудтай биечлэн уулзалт хийсэн. Тэр боломжтой цаг гарангуут аль алинийг нь Иранд буцаж ирэхийг урьжээ.

1990-ээд оны үед сайд “ Total”, “Royal Dutch Shell”, “Eni” болон “Station” болоод Европын бусад нефтийн томоохон компаниудыг АНУ-ын хоригийг эс харгалзан Иранд ажиллахыг ятгаж чадсан. Түүний яриагаар, одоо эдгээр бүлэгт Ирантай харилцаагаа сэргээх хүсэлтэй компаниуд орж байна.