Орос улс Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр “Шүрэн”-гийн цахилгаан станц барьж байгуулах Монголын төсөлд түгшиж байна гэж Байгалийн нөөц, экологийн яамны сайд Сергей Донской орос-монголын засгийн газар-хоорондын комиссийн хуралдааны дараа мэдэгдэв.

“Сэлэнгэ мөрний барилгатай холбоотой сэдвийг тэмдэглэх нь зүйтэй юм. Монголын тал Дэлхийн банктай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа нь бидэнд тодорхой түгшүүр төрүүлж байна.

Манай талаас энэ нь Байгаль нуурын гол усыг цутгадаг Сэлэнгэ мөрөнтэй холбоотой түгшүүр юм. Мэдээж хэрэг, ийм томоохон объектын барилгын ажил Байгаль нуурын байгаль орчинд нөлөөлнө” гэж сайд хэлжээ.

Түүний яриагаар, хуралдааны явцад оросын тал оросын нэр хүндтэй байгууллагуудаар Байгаль нуурын экосистемд нөлөөлөх асуудлаар үнэлгээний ажлыг явуулах шаардлагатай буйд Монгол улсын анхаарлыг хандуулав. “Асуудлыг хэлэлцэх үед Оросын сонирхолыг тооцохыг бид хүссэн. Тухайлбал, төслийг хэлэлцэх үед шинжээчдийн бүлгийг илгээх “ гэж сайд нэмж хэллээ.