Монгол улс  ОХУ болон БНХАУ-д тээврийн таван коридор байгуулах санал тавьж байгаа тухай Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссийн хуралдааны явцад Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва уламжлав.

Энд Орос улсаас Монгол улсаар дамжин Хятад руу төмөр зам, автомашины зам, нефть, хийн болон эрчим хүч дамжуулалтын шугамыг барьж байгуулах тухай яригдаж буй юм. Орос улсаас Монголоор дамжуулан Хятад руу тавих төмөр зам болон автомашины зам нь хамгийн богино замыг туулах боломж олгох тэргүүн зорилт юм гэж Монгол улс үзэж байна.

Хуралдааны хүрээнд талууд ойрын хугацаанд Улаанбаатар хотод яамдын түвшинд төмөр замын тээврийн транзит тээврийг хөгжүүлэх асуудлаар гурван талт уулзалтыг зохион явуулахаар тохиролцов.

Талууд бүх саналууд  тохиролцоонуудыг тусгасан протоколд гарын үсэг зурлаа.