Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны  Орос-монголын засгийн газар хоорондын комиссийн ээлжит 27 дугаар хуралдаан  26,27-нд Москва хотод болж өнгөрлөө.

Тус хуралдаанаар Засгийн газрын хоорондын дэд комисс ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцажээ.Хуралдаанд  Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй монголын талын төлөөлөгчид оролцожээ.

Монгол улс 2014 онд ОХУ-аас нефть нийлүүлэлтээ 2013 оны түвшний 1 сая тонны хэмжээнд хадгалахыг хүсч байна . Энэ тухай орос-монголын засгийн газар хоорондын комиссийн хуралдааны явцад Монгол улсын шадар сайд Д.Тэрбишдагва уламжлав.

Түүнчлэн монголын тал оросын талд Монгол улсад жил бүр нийлүүлэх нефтийн нийлүүлэлтийн асуудлаар хамтарсан ажлын бүлгийг байгуулахын зэрэгцээ Орос, Монгол, БНХАУ-ын хооронд гурван талын своп-схемийг ашиглах боломжийг судлан үзэхийг санал болгов.

Хуралдааны явцад оросын тал Монгол-Хятадын хамтын ажиллагааны асуудлаарх төлөвлөлтүүдийг дэмжиж буйг тэмдэглжээ.

Монгол улс 2013-2014 онуудад Оросын эрчим хүчний импортыг 250 МВт хүртэл нэмэгдүүлэх саналыг тавьлаа.

ОХУ Монгол улсад “Интер РАО” болон “En Group” компаниуд монголын эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтой байгааг мэдээлэв.

Талууд тээвэр, газар тариалангийн цогцолбор, аж үйлдвэрийн бусад салбарууд, соёл урлаг болон шинжлэх ухаан, боловсролын г.м. салбаруудад хамтран ажиллахаар тохиролцов.

Орос, Монгол улсуудын хооронд гадаад худалдааны эргэлт оросын статистик мэдээгээр 2012 онд 2011 онтой харьцуулахад 20,6 % буюу 1,9 тэрбум долл. хүртэл өсчээ. Гэтэл 2013 онд хоер улсын хоорондын бараа эргэлт буурч байна.

Ингэхдээ худалдааны сүлжээг нэмэгдүүлэх чадавхи байгаа бөгөөд энэ чиглэлийн ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа тухай хоёр талын төлөөлөгчид тэмдэглэв. Лхагва гаригт талууд хоорондын бүх саналууд болон тохиролцоонуудыг тусгасан протоколд гарын үсэг зурав.