Сири улс НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны сирийн асуудлыг зохицуулах “Женев-2” бага хурлыг 1-р сарын 22-нд явуулахаар товлосонд сайшаав. Уг арга хэмжээнд оролцуулахаар Засгийн газрын төлөөлөгчдийг илгээнэ гэж Сирийн ХМХ-үүд уламжлав.

Сири улс төлөөлөгчдөө “Сирийн төлөөлөгчид засгийн эрхийг шилжүүлэхийн тулд бус, харин сирийн ард түмний ашиг сонирхолд нийцэх улстөрийн зохицуулалтыг авчрахын тулд “ бага хурал руу мордоно“ гэж Дамаскийн мэдэгдэлд дурджээ.

Өмнө нь Сирийн эрх баригчид “Женев-2” арга хэмжээнд аливаа урьдчилсан нөхцөлүүдгүйгээр оролцоход бэлэн байгаагаа мэдэгдсэн.Сирийн ГХЯ-ны төлөөлөгч уламжлахдаа, тус улсын ерөнхийлөгч Башар Асадын даалгавраар Женев рүү төлөөлөгчид илгээнэ гэсэн.

Дамаскийн бага хуралд тавих онцгой шаардлага бол терроризмыг устгах юм. ГХЯ-ны төлөөлөгч тэмдэглэхдээ, сирийн эрх баригчид өрнөдийн зарим орнуудын ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах шийдвэрийг эрс эсэргүүцэж байна гэжээ.