Орос улсад бүтээсэн SAR-401 робот-сансрын нисгэгч нь америкийн “Робонавт” /Robonaut/ роботоос авсаархан мотор болон хүнд ажиллагаануудыг хийх боломжтойгоороо давуу юм. Энэ тухай “Андроидын техник” эрдэм-шинжилгээний нэгдлийн Маркетинг, олон нийттэй харилцаах хэлтсийн тэргүүн Оксана Захарова мэдэгдэв.

Робот болон виртуаль интернет гурван хэмжээст загварыг өнөөдөр Сансрын нислэгүүдийн төвд нээгдсэн “Сансарт жолоодлоготой нисэлгүүд” Олон улсын онол-практикийн Х бага хурал дээр толилуулжээ.

Хоёр бүтээлийг хүнтэй адил зарчим дээр суурилан бүтээжээ. Ингэхдээ SAR-401 робот нь атгах хамгийн сайн тодорхойлолттой төдийгүй, хүнд операцуудыг хялбар хийх бөгөөд хуруу бүрийг удирдах бололцоотой юм. Робот-сансрын нисгэгчийг удирдах оператор тусгай хослол өмсөх юм. Ингэхдээ робот нь хүний хөдөлгөөнүүдийг хуулж авна.

Захарова мэдэгдэхдээ, сансрын нисгэгчийн аккумляторууд ойролцоогоор дөрвөн цаг ажиллахад хүрэлцээтэй. Оросын сансрын нисгэгчид нээлттэй сансарт завсарлагатай ойролцоогоор 6 цаг орчим ажилладаг.