Оросын гадаад худалдааны банк (ВТБ) алт, мөнгөн гулуузыг дэлхийн үнэт металлын томоохон импортлогч болох Энэтхэгийн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх оросын анхны банк боллоо. Алт, мөнгөний эхний нийлүүлэлт Дели, Хайдарабад, Жайпур, Аград амжилттай хүргэгдсэнийг банкны мэдээлэлд дурджээ.

Хөгжиж буй Азийн төмөрлөгийн зах зээлд ВТБ улсын зөвшөөрөлтэй импортлогч, банк, эцсийн хэрэглэгчидтэй хамтран ажиллах юм. ВТБ олон жилийн туршид орос болон олон улсын үнэт төмөрлөгийн зах зээлийн идэвхтэй оролцогч байгаад зогсохгүй АНДБН-т бизнесээ хөгжүүлэх сонирхолтой байгаа юм.

Энэтхэг улс бол дэлхийн томоохон алтны хэрэглэгч төдийгүй мөнгөний зах зээлийн тэргүүлэгчдийн нэг болно. Алтны үнэ унасны дараа түүний импорт Энэтхэгт хүчтэй өсчээ.