Олон улсын худалдааны тухай шинэ гэрээний эцсийн хувилбрыг хэлэлцэх үед Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/ хүчтэй хүндрэлтэй тулгараад байна. Үүний улмаас яриа хэлцэлүүд тохиролцоонд хүрч чадахгуй болж мэднэ гэж ДХБ ын тэргүүн Роберто Азеведогийн мэдэгдэлийг британий “Файнэншл таймс” /ФТ/ иш татан уламжилжээ.

Азеведо ерөнхий зөвлөлд гэрээний эцсийн хувилбрыг ням гаригт юм уу, даваа гаригт өргөн барина. Харин дараагийн долоо хоногт үүнийг Балигийн уулзалтын үеэр дэлхийн 159 гишүүн орны төлөөлөгчид гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Өмнө нь хөгжилтэй орнууд, тухайлбал, АНУ болон Хятад, Энэтхэг мэтийн хөгжиж буй орнууд хөдөө аж ахуйтай холбоотой асуудлуудаар санал зөрөлдөөнтэй байсан. Өнгөрсөн долоо хоногт “ФТ“ талуудын төлөөлөгчид Женевт гэрээний сүүлчийн хэсгүүдийг судлан үзэж байна гэж бичиж байжээ. Гэрээнд хүнд суртлын тээг саадыг арилгах, олон улсын худалдааны солилцоог хялбаршуулах үүргүүдийг тусгах юм.

Яриа хэлцэлд оролцогчид хамгийн маргаантай хэсэг болоод байгаа Энэтхэгтэй хүнсний аюулгүй байдлын хөтөлбөрийн талаар одоог хүртэл тохиролцоогүй байна. Түүнээс гадна хөгжилтэй орнуудын хүнд суртлыг бууруулахад чиглэгдсэн тодорхой шаардлагуудыг хэлэлцэх явцад санал зөрөлдөөн гарчээ.