Тайландын эсэргүүцлийн давалгаан Бангкокоос халиад байна.Засгийн газрыг огцруулахын төлөө тэмцэж байгаа сөрөг хүчнийхэн өнөөдөр Тарнг, Сонгкдл болон Сатун хотуудад болон тэгээрийн мужуудын захиргааны байрыг эзлэн аваад байна. Эдгээр хотууд нь тус улсын аялал жуулчлалын бус хотууд юм.

Өнөөдөр сөрөг хүчнийхэн тус улсын нийслэл хот болон бусад хотуудад томоохон эсэргүүцлийн арга хэмжээг зохион явуулах гэж байна. Жагсагчдын удирдагчдын мэдэгдэж байгаагаар, Бангкок дахь гол яамдуудыг эзлэн авч, тэдгээрийн ажлыг саатуулахыг зорьж байна. Одоо эрх баригчид жагсагчдыг тараах арга хэмжээ авахгуй байна, гэхдээ учруулсан хохирлуудыг төлүүлэхээр шүүхэнд нэхэмжлэл гаргажээ.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид эрх баригчдыг засгийн газрын тэргүүн асан Таксин Чинаваттай холбоотой байдгийг буруушааж буй юм. Зохион байгуулагчдын үзэж байгаагаар, тус улсыг цөллөгөнд ерөнхий сайд асан хилийн чандаас далдуур үргэлжлүүлэн удирдаж байгаа гэж батлан нотлож байна.